
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүхдийг эрэн хайх үйл ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 102 албан хаагч, төрийн байгууллага болон иргэдийн нийлсэн 49 хүн, 13 автомашины бүрэлдэхүүнтэйгээр тус газрын Хувны үүр гэдэг газраас Баянбэлчирийн царам хүртэл 4-5 км-т явганаар замналт хийлээ. Хүүхэд олдсоогүй байна.
Аймгийн ХГБХХГ-ын гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиас эрлийн багт орж ажилласан бөгөөд алга болсон хүүхдийн ар гэртэй уулзалт хийж, зөвлөгөө өгч, өдөржин бороо орж иргэд зутарч хүндрэл бэрхшээл үүсэж байгаа тул гэр бүлийн гишүүдэд усны гутал зэргийг хүлээлгэн өгч дэмжлэг үзүүлж ажиллав.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Эрэн хайх үйл ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.