Шууд Chart

Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

2025-09-19 09:39:39

Намрын хуурайшилтын үе “Ойн тухай” хуульд зааснаар жилийн бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилдэг.

Тус хугацаанд нийслэлийн Байгаль орчны газар өдөр бүр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх 49 албан хаагч, ногоон бүсэд өдөр бүр тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах 33 байгаль хамгаалагч, нэмэлтээр 60 урамшуулалт эргүүлүүд гаргаж үүрэгжүүлэн ажиллана.

Энэ онд Нийслэлийн хэмжээнд нийт 278 удаагийн шар өвсний, ойн санд 3 удаагийн түймэр бүртгэгдсэнээс 1 удаагийн нь Богд ууланд гарсан.

Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг багаж хэрэгслийг хангах, зуслангийн бүсэд оршин сууж буй болон дамжин өнгөрч байгаа иргэдийг мэдээллээр хангах зорилгоор түймрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулах, сурталчлан таниулах тараах материалыг бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

  •  Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  •  Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  •  Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  •  Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  •  Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  •  Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид болон Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 


Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй