
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд "Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техник хамтын ажиллагааны тухай" харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ахлах ажилтан Тоучу Рабгай тэргүүтэй төлөөлөгчид манай улсын мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Энэ удаагийн туршлага судлах ажлын хүрээнд салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, Малын удмын сангийн үндэсний төв, орон нутгийн төр хувийн хэвшил, томоохон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус улсын төлөөлөл Монгол Улсын мал аж ахуйн салбарт дараах гурван чиглэлээр туршлага судлан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Үүнд,
- Салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид сургалт болон судалгааны ажлыг эхлүүлэх өндөрлөг бүс нутагт хонь, сарлаг, адуу үржүүлэх арга тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх генийн санг хамгаалах талаар туршлага судлав.
- Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж биотехнологийн ололт амжилтыг суралцаж сарлагийн хээлийг эхо-гоор тодорхойлох, мөн хуцнаас үр авах, үрийн чанарыг үнэлэх, шингэлсэн болон гүн хөлдөөсөн үрээр хонинд зохиомол хээлтүүлэг хийх, дурангийн аргаар хээлтүүлэг хийх зэргээр дадлага туршилт хийж холбогдох багаж хэрэгслийг солилцлоо.
- Малын гаралтай түүхий эд боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцож туршлага судаллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Бутаны Хаант Улсын ХААМАЯ-ны төлөөлөл мал аж ахуйн салбарын туршлагаас судаллаа | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.