Шууд Chart

Оросын орчин цагийн нэрт зохиолчид үндэсний номын баярт оролцохоор иржээ

2023-09-15 13:28:10

Оросын орчин цагийн нэрт зохиолч, утга зохиолын орчуулагч, дуун хөрвүүлэгчид номын баярт оролцохоор есдүгээр сарын 14-нд Монгол Улсад ирсэн байна. Тодруулбал, Оросын Холбооны Улсын Уран зохиолын орчуулгын онол, практикийг сурталчлах бие даасан ашгийн бус байгууллага болох "Орчуулгын хүрээлэн"-гийнхэн Олон улсын номын баярт оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
 
Оросын уран зохиолын чиглэлээр ажилладаг гадаадын орчуулагч, хэвлэн нийтлэгчдийг дэмжин тэдэнд зориулсан буцалтгүй тусламжийн тусгай системийг боловсруулж ирээдүйтэй, чадварлаг залуу орчуулагч нарт тодорхой уран зохиолын номыг орчуулж хэвлүүлэхэд нь буцалтгүй тусламж олгодог зөвхөн Оросын төдийгүй Олон улсын төвшинд өндөр нэр хүндтэй энэхүү байгууллага нь Улаанбаатар хотноо явагдах энэ жилийн Олон улсын номын баярын хүрээнд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх юм.
 
Тэдгээрийн нэг нь Монгол Улсад анх удаа Олон улсын орчуулагчдын хурлыг явуулахаар төлөвлөж байна. Тус хуралд ОХУ, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг орнуудаас утга зохиолын орчуулагч нарыг урин оролцуулахаар хэлэлцэж байнаа. Тэд энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэх аж. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээлүүд, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдах юм.
 
Хөрш гурван орны утга зохиолын нэрт орчуулагчид, дуун хөрвүүлэгч, Монголыг сод билигт Гүүш нар оролцох энэхүү хурлыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Эрдмийн их сургууль хамтран Эрдэм Тауверт энэ Бямба гарагт 13.00-15.00 цагт явуулах аж.
 

Оросын орчин цагийн нэрт зохиолчид үндэсний номын баярт оролцохоор иржээ  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй