Шууд Chart

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршлаа

2023-09-15 11:38:25

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршлаа. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой боллоо.

Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршснаар

-Биеэр ирэх шаардлагагүй
-Цаг хугацаа хэмнэнэ
-Зардал бууруулна
-Үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ
-Үнэ төлбөргүй
-Хөдлөх хөрөнгийн баталгаа болно
-Гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.


Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршлаа  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй