Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2023-09-15 10:43:06

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Өмгөөлөгч С.Ялалт: Ипотекийн зээл авсан иргэдийн шимтгэлээс зардалд зарцуулсан мөнгөний зөрүү үүсч болно. Тэр банкууд эргүүлэн олгох ёстой", "Б.Гануяг хоёр дахь удагаа ХЭҮК-т хандаж "Хууль бусаар цагдан хоригдсон" гэжээ", Х.Алтанхуяг, Том хулгай хийдэг намыг дахин сонгох уу, хулгайчдын эсрэг хүчээ нэгтгэж чаддагийг нь гаргаж ирэх үү гэдгийг ард түмэн удахгүй шийднэ", "Б.Очирбат: Дуудлагын жолоочид жолоо шиилжүүлэхдээ даатгал болон согтуурсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Ардчилсан намыг хэн удирддаг вэ", "Цэцэрлэгийн багшаа бэлтгэж, тогтоож хүчрэхгүй байна", "Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бага хурлын бэлтгэл хороог Монгол даргална" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт "Д.Бямбасүрэн: Маршал Ю.Цэдэнбал бол Монгол Улсынхаа түүхийн хагас зууныг мөрөн дээрээ үүрч явсан хүн", "Ундуй сундуй Халх гол", "БНСУ-ын Үндэсний Ассамблей монгол хүүхдийн эрхийг хамгаалж жиллахаа зарлалаа" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "Үг хэлэх эрх чөлөө "Айдаст"-т автсан монголын ардчилал", С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах уу? зэрэг мэдээллийг онцолжээ.

“Монголын үнэн” сонинд "Ж.Алдаржавхлан: Орон нутгийн сонгуулийн системд түүхэн өөрчлөлт хийх цаг болсон", "Б.Жавхлан: лн нийтийн саналд үндэслэн 2024 оны төсвийг боловсруулж байна", "Ц.Хүсэлбаатар: Урлагаар хоолоо олж идье гэвэл хогийн ургамал шиг хүчтэй, лууль шиг зулгааж хаях тусам лооль шиг ургах хэрэгтэй" зэрэг мэдээллийг онцлож байна.


Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй