Америкийн Нэгдсэн Улсын Маршалын албаны төлөөлөгчдийг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Төлөөлөгчдийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Интерполын Үндэсний төв товчооны ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан этгээдийг эрж олох, гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр дараагийн шатны сургалтыг зохион байгуулах тухай харилцан санал солилцсон юм.
Уулзалтад АНУ-ын Маршалын албаны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан маршал Алфред Целес, Карлос Гриффит нарын төлөөлөгчид, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдал эрхэлсэн атташе Жоел Ортез, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг нар хүрэлцэн ирж оролцлоо.
АНУ-ын Маршалын албаны төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагад анх удаа хүрэлцэн ирж, уулзалт зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

| АНУ-ын Маршалын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.