Дархан-Уул аймагт эрдэнэшиш тариалж, худалдаалж байна.
Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20 хувийг хүнсний зориулалтаар ашигладаг.
Гурил, будаа хийхээс гадна консервлож болдог байна.
Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.
1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог.
Мөн 1 кг үрэнд 78 г уураг агуулагддаг тул маш чанартай багсармал тэжээл хийх боломжтой.
Эрдэнэшишээр ногоон тэжээл бэлтгэхээс гадна иш, навч, боргоцойн гол мэт хаягдлаар мал тэжээдэг гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


| Дарханд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна | ||
| Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.