Шууд Chart

Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэлээ

2023-09-14 15:13:32

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг устгах ажлыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн болон нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын нийт 420.5 га талбайн шарилжийг цэвэрлэв.

Шарилж цэвэрлэх ажилд нийт 446 хоригдол, баривчлагдсан болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг оролцууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэлээ  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй