Ой модны доройтол, усны хомсдолын асуудалд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхаарал хандуулж мэдээлэл өгч, салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа ч тодорхой шийдэлгүй, хариуцлага, хяналтгүй байгааг салбарын сайд онцлоод үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Тухайлбал Сэлбэ, Туул голын сав газруудад зөвшөөрөлгүй мод тайрсан, бохир ус нийлүүлсэн асуудлаар өнгөрсөн 6 сард газар дээр нь ажилласан. Хуулийн хүрээнд зөрчилд хариуцлага тооцох үүргийг холбогдох төрийн албан хаагчдад өгсөн. Гэвч хангалттай арга хэмжээ аваагүй байгааг онцлов.
Ус, ойн салбарын албан хаагчидтай хийж буй уулзалтын үеэр “Тэнгэрлэг Монгол" ТББ-ын тэргүүн Б.Бямба-Очир болон бусад төлөөллүүд хуралд оролцож өөрсдийн хөндөж буй асуудлуудаа танилцууллаа.
Энэ хүрээнд мод огтлон, ус бохирдсон байршлуудад Ойн газар, Усны газрын нийт албан хаагчид биечлэн очиж харах, тодорхой арга хэмжээ авахыг салбарын сайд үүрэг болгосноор 9 сарын 13-ны Бямба гарагт Сэлбэ гол, Туул гол, Хандгайтын гол орчимд Ойн газрын 16, усны газрын 28 албан хаагч бүрэн ирцтэйгээр ажиллахаар боллоо.
Мөн 7 хоног бүрийн Лхагва гарагийн 18 цагт Усны газарт Ус, Ойн асуудлаар иргэд, олон нийт санал гомдол, мэдээллээ нээлттэй өгөх тогтмол хуваарьтай болсон. Энэ үеэр иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл ой, усны салбарын мэргэжилтнүүдээс хариулт авч хамтран ажиллахыг урьж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
| Сайд Б.Бат-Эрдэнэ үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо | ||
| Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.