Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслийн нэгжээс зоонозын халдварын хээрийн тандалт судалгаанд зориулсан 133 сая төгрөгийн 16 нэр төрлийн тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл бүхий тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж өглөө.
Мөн Дэлхийн банкны CS02 тоот гэрээний “Монгол Улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд хээрийн эмнэлэгт хэрэглэгдэх 35 сая төгрөгийн тандалт судалгааны багц, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аюултай хог хаягдлын сав, тусгай зориулалтын сав хээрийн тандалт судалгаанд зориулан тус тус нийлүүлснийг гардууллаа.
Ингэснээр зоонозын халдварт өвчний тандалт судалгааг өргөжүүлэх, цаг, уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлах боломжийг бүрдүүллээ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

| Хээрийн тандалт судалгааны багаж, тоног төхөөрөмжийн багц хүлээн авлаа | ||
| Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.