Шууд Chart

ХЭҮК орон нутгаас нийт 135 гомдол, мэдээлэл хүлээн авчээ

2023-09-13 15:41:39

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрийн хооронд орон нутгаас нийт 135 гомдол, мэдээлэл хүлээн авснаас хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 111, тодорхой шалтгааны улмаас хугацаа хоцорч шийдвэрлэсэн 11, шалгах ажиллагаанд 13 гомдол мэдээлэл байна.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын 21 аймаг тус бүрд нэг референттэй бөгөөд эдгээр референт нь Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлыг хариуцан ажилладаг гэж ХЭҮК-оос мэдээллээ. 


ХЭҮК орон нутгаас нийт 135 гомдол, мэдээлэл хүлээн авчээ   
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй