Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Юн Жэ Уг-тай уулзаж, манай хоёр орны харилцаа, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Түүнчлэн салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар болон энэ удаагийн олон улсын чуулга уулзалтын ач холбогдол, үр дүнгийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уулзалтын хүрээнд хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 500 орчим сая воны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг онцлон дурдлаа гэж ХНХЯ-аас мэдээллээ.
| Х.Булгантуяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 500 орчим сая воны төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.