Шууд Chart

Статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор чуулж байна

2023-09-13 10:21:57

Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна. Тодруулбал Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон Үндэсний Статистикийн Хорооны төлөөллүүд өгөгдлийн засаглал, менежментийн хүрээнд туршлага солилцож, санал зөвлөмж хуваалцаж байгаа юм.
 
Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу тус сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-14-нд зохион байгуулж байна.
 
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа энэ удаагийн сургалт нь ҮСХ, ЦХХХЯ хамтран өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын захиргааны мэдээллүүдийг нэгтгэх, чанарыг сайжруулах, цаашлаад үндэсний хэмжээний каталоги бий болгох ажил хэрэгжиж буй энэ цаг үед болж байгаа нь өндөр ач холбогдолтой болохыг дурдсан юм. Тухайлбал өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг Азийн Хөгжлийн Банкны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.
 
“Өгөгдлийн засаглал, менежмент” сургалт, хэлэлцүүлгийн үеэр онцлон ярилцаж буй санал, зөвлөмж нь үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болох юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

 


Статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор чуулж байна  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй