Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон системийн зураглалыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр боловсруулж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ажлын байранд дагалдан суралцах энэхүү хосмог тогтолцоонд оролцогч талуудын чиг, үүргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай юм. Хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын зөрүү арилах бөгөөд ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ.
| Хосмог сургалтын тогтолцооны үзэл баримтлал боловсруулах үүрэг бүхий олон улсын зөвлөх Штеффен Гуннерийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.