Шууд Chart

Бохирын шугам холболт хийж байсан иргэн шороонд дарагдан нас баржээ

2023-09-13 09:41:52

Хан-Уул дүүрэг 21-р хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очиход шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч, хоёр иргэн шороонд дарагдсан байжээ. 

Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. 

Эх сурвалж: НОБГ


Бохирын шугам холболт хийж байсан иргэн шороонд дарагдан нас баржээ   
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй