Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призерийн дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.

Энэ үед ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуурыг авч, галыг унтраан аюулгүй болгож, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газрас мэдээллээ.

| Ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан ачааны автомашиныг шатахаас хамгаалжээ | ||
| Үзсэн: 2237 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.