Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6-д “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон уг сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 72 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах Зөвлөлийн Ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 8-нд боллоо.
Тус хуралдаанаар дээрх сангаас 2023 онд санхүүжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, баталсан бөгөөд иргэдэд хорт зуршил, архи, согтууруулах ундааны эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх “Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг олонхын саналаар дэмжлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
| “Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлнэ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.