Шууд Chart

Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн судлаачид Өгий нуур орчимд ажиллалаа

2023-09-11 10:38:27

Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемд түшиглэсэн дасан зохицол “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн тогтолцоог боловсруулах нь” төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт нь Өгий нуурын ус намгархаг газарт нөлөөлж буй хүчин зүйлсийг усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлан нөмрөгийн доройтол зэргээр, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг ард иргэдийн оролцоотой үнэлэх зорилгоор Газарзүй Гео-Экологийн хүрээлэнгийн судлаачид, Орхон чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд Өгий нуур орчимд ажиллав.

Энэ хүрээнд Өгий нуур орчмын уст цэгүүд, ургамлан нөмрөгийн төлөв байдлын давтамжит судалгааг явуулж, аж ахуй нэгж, малчин иргэд, аялагч амрагчдаас санал асуулга авч нэгтгэн дүгнэлт мэдээлэл боловсруулна гэж ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс мэдээллээ. 


Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн судлаачид Өгий нуур орчимд ажиллалаа  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй