Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу ажиллаж байна.
Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдаж, Малчны хороолол, Нисэх онгоцны буудал чиглэлийн хөдөлгөөнийг нээж, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүллээ.
Харин Шүүтийн тохой, Хатуу хөтөл, Баатархайрхан, Бугат үзүүр чиглэлд пост гаргаж хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Иргэд та бүхнийг тарваган тахлын халдвартай иргэний ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариу гарах хүртэл хүлээцтэй байж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг Ховд аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
PCR шинжилгээний хариу өнөөдөр орон нутгийн цагаар 18:00 цагт гарна. Энэ үеэр дахин мэдээлэл өгнө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Жаргалант суманд зарим чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ | ||
| Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.