Шууд Chart

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ

2023-09-09 08:50:26

2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

-Тарвага агнахыг хориглох

-Тарвага өвчихгүй байх

-Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй байх

-Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх

-Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх

-Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

-Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлнэ үү. 

Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв


Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-11 03:04
Хатуу арга хэмжээ ав Энэ бол аюултай шүү Нэг тахал алдвал монгол даяар дуусна гэж мэдээрэй Арга хэмжээ нь зөөлдөөд бна Соц нийгмийн үед чанга байсан Хууль зөрчих хүн ховор байлааОдоо ер нь хуулиа биелүүлдэг хүн алга болжээ Юм хэлэхээр хүний эрх яриад хэрэлдээд бна
Зочин [127.0.0.xxx] 2023-09-09 09:17
Tarvaga idku bol amidrlaa

Бидэнтэй нэгдээрэй