Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 60 гаруй хувьтай байна.
Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулатад 5.2 сая малыг хамруулжээ. Харин хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт наймдугаар сарын 1-нээс эхлээд 47 хувьтай байгаа бол үхрийн арьс товруутах, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг бүрэн хийжээ.
Гоц халдварт өвчин бүртгэгдээгүй байгаа сайн мэдээ байна. Гэхдээ өмнө нь гарч байсан аймаг, сумаас эрүүл бүс рүү вакцингүй малын шилжилт хийхгүй байхыг анхааруулж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга н.Тунгалагийн яриаг сонсгоё.
| Эрүүл бүс рүү вакцингүй малын шилжилт хийхгүй байхыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.