Шууд Chart

Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой

2023-09-08 10:20:36

Гадаадын иргэн, харьяатын газар виз, оршин суух зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг цахимжуулсан бөгөөд эдгээр цахим үйлчилгээний хүсэлтүүд шийдвэрлэлтийн ямар шатанд явааг хянах боломжтой.

Тодруулбал, Гадаадын иргэний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтийн шийдвэрлэлтийн явц буюу төлөвийг цахим үйлчилгээний eimmigration.mn системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч харах боломжтой бөгөөд хүсэлт илгээгдсэн бол “Хүсэлт илгээсэн”, хүсэлтийг хүлээн авч хянаж байгаа тохиолдол “Шалгаж байна”, хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн бол “Олгогдсон” зэргээр төлөвүүд харагдах юм.

Мөн төлөв шинэчлэгдэх бүрд буюу виз, оршин суух зөвшөөрөл олгохоор зөвшөөрсөн, татгалзсан, хүсэлтийг буцаасан, нэмэлт шалгалт шаардлагатай, үнэмлэх хэвлэгдсэн талаар цахим системд бүртгэлтэй и-мэйл хаягаар тухай бүр хариу мэдэгдэл илгээж байна.

Эх сурвалж: ГИХГ


Цахим хүсэлт шийдвэрлэлтийн ямар шатанд байгааг хянах боломжтой  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй