Шууд Chart

Хоёр чиглэлд богино эргэлт хийлээ

2023-09-08 09:11:29

Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 6 автобусыг нэмэлтээр өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гаргаад байна.
Тодруулбал, Ч:1 чиглэл нь Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Тухайн чиглэлийг ажил тарах цагуудад Ч:1А Ч:1Б гэсэн 2 чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалт хийлээ.
 
Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа юм.
 
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
 
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хоёр чиглэлд богино эргэлт хийлээ   
Үзсэн: 4142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-11 14:28
hoiguuraa bas tegmeer ymaa
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 18:18
Улаанхуаранд Шархадаас нарантуул явах унаа гаргаж өгөөч
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 06:39
Дүнжингарав - Вокзал - Дүнжингарав чиглэл явуулж өгөөч
Otgoo [127.0.0.xxx] 2023-09-10 06:31
Sharga moritiin ergeltiin urtiig bogino bolgovol yasiin bee taminee arai urt deer ni tvgjiree ikhtei
Зочин [127.0.0.xxx] 2023-09-09 09:22
5н шараас офецор орох бол тэгээд мөнгөн гавьяа дээр буугаад цаашаа явахын тул яах ёстой вэ.дахин автобусанд сууж сүхбаатарын талбай орж дамжих уу.тэр хүртэл явган явж очиж дамжин суух уу....нэг буудал дээр зохицуулж болохгүй юу.2автобус дамжих нь мөнгө ч бас .....
Nice [127.0.0.xxx] 2023-09-08 11:02
Hurdan

Бидэнтэй нэгдээрэй