Шууд Chart

Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн Баасан гарагт аялна

2023-09-07 16:00:57

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлж байна.   

Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялдаг энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ. 


Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн Баасан гарагт аялна   
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bmba [127.0.0.xxx] 2023-09-10 12:41
Үнэ хэд вэ. Хоногоор аялах уу
Bmba [127.0.0.xxx] 2023-09-10 12:41
Үнэ хэд вэ. Хоногоор явдаг юм уу
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 03:27
Сайн байнуу ангиараа явж болох уу яаж холбогдох вэ
зочин [127.0.0.xxx] 2023-09-08 15:34
үнэ хэд байдаг вэ

Бидэнтэй нэгдээрэй