Шууд Chart

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа

2023-09-07 13:47:08

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын хүрээнд өртөөний удирдлагын байр, зөрлөгийн удирдлагын байр, ажилчдын орон сууц, хөдлөх бүрэлдэхүүний засварын депо, зүтгүүрийн зэхэлтийн байгууламж, технологийн бохир ус цэвэршүүлэх байгууламж, вагон үзлэг үйлчилгээний барилга, зам засвар үйлчилгээний барилга, гүний худгийн барилга, уурын зуух, харуулын байр, бохирын ус цэвэршүүлэх байгууламж, өргөх нацос станцын барилга зэрэг нийт 44 барилга байгууламж баригдсан.

Өмнөговь аймгийн Засаг даргын 1422 дугаартай Захирамжийн дагуу 2023 оны есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн барилга байгууламжид Улсын комисс ажиллан, төслийн нийт барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй