Шууд Chart

“Гамшгийн орон зайн мэдээллийн системд ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

2023-09-07 10:34:00

Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй цаг уурын шинэ сорилтууд тус салбарын алба хаагчдыг тасралтгүй суралцах, мэдээллийг цаг алдалгүй боловсруулдаг байхыг шаардах болсон.

Тиймээс алба хаагчдадаа “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-д гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээлэл бүртгэх, зураглал тайлан гаргах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд зорьж байна.

Энэ ажлын хүрээнд, ОБЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсээс “Гамшгийн орон зайн мэдээллийн системд ажиллах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг орон зайн мэдээллийн системд зураглах, мэдээлэх, удирдлага зохион байгуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах, цахим орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар алба хаагчдад мэдлэг олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Гамшгийн орон зайн мэдээллийн системд ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй