Шууд Chart

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талбайд авчирлаа

2023-09-06 17:19:42

Тавантолгой төмөр зам ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих лоигстикийн төв төслийн овоологч болон овоолгоос тэжээгч /STACKER & RECLAIMER/ тоног төхөөрөмжийг БНХАУ-ын “Huadian Caofeidian Heavy Industry” компанид үйлдвэрлэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд өнөөдөр авчирлаа.

Овоологч нь зориулалтын төмөр зам дээр уртын дагуу шилжилт хийж, бутлагдсан нүүрсийг хүлээн авч, цагт 3,300 тонн овоолго үүсгэх буюу зэрэгцээ хэд хэдэн овоолго үүсгэх хүчин чадалтай, металл хийц, эргэх, шилжих, өргөх, буулгах гидравлик механизм, эсрэг ачаа, туузан дамжуурга болон бусад хамгаалалтын төхөөрөмжүүдээс бүрддэг төхөөрөмж юм.

Овоолгоос дамран тэжээгч нь овоолгын нэг талаас өргөн огтлолын дагуу ёроолоос орой хүртэлх хэсгийг бүрэн хамруулан тэжээх боломжтой, энэ төрлийн тэжээгч нь холилт үүсгэх үед хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд чеврон аргаар овоолго үүсгэж холилт хийдэг. Ингэснээр нэгэн төрлийн жигд бүтээгдэхүүн ачих, бусад төрлийн овоологч, тэжээгчтэй харьцуулахад нэмэлт барилгын ажил бага шаарддаг, зөөврийн хамагч тэжээгчээс хүчин чадлын хувьд харьцангуй өндөр байдаг аж.

ТНАЛТ төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болгох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөг багасгах зэрэг байгаль орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой юм гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 


Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талбайд авчирлаа  
Үзсэн: 1985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-07 10:13
Алтан шар зам нь өлзийтэй байгээ.. Мундаг дүү нартаа баяр хүргэе Аргагүй л мундаг тээвэрчидийн үр удам дамжсан тээвэрчид гэж ийм л байдагийг харууллаа даа энэ бол түүхэн том амьжилт юм шүү.!
Зочин [127.0.0.xxx] 2023-09-07 07:52
Амэилт

Бидэнтэй нэгдээрэй