Нийслэлийн ИТХ-аас нийслэлд хэрэгжиж буй хот байгуулалттай холбоотой төслийн үйл явцтай танилцан, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан.
Уг ажлын хэсэг нь:
- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах
- Орлогод нийцсэн орон сууц
- Ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин барилгажуулах төслүүд тэдгээрийн байршил, хэрэгжилтийн явц
- Сэлбэ дэд төв болон Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаа
- Улаанбаатар хотын суурьшлыг тэлэх, одоо байгаа дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөж, цаашид хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагаас гаргасан танилцуулга, мэдээллийг нэгтгэн санал дүгнэлт боловсруулах юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж, Нийслэлийн орон сууцны бодлогын газар болон Хот байгуулалт хөгжлийн газарт дээрх асуудлын хүрээнд ажиллалаа. Ажлын хэсгээс тулгамдаж буй асуудалтай холбогдуулан санал дүгнэлт боловсруулж Нийслэлийн ИТХ-д танилцуулах юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
| Хот байгуулалттай холбоотой төслүүдийн ажлын явцтай танилцлаа | ||
| Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.