Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг Дашгайн гэх газар модон барилга шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр 20:48 цагт иржээ.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 10x18 хэмжээтэй 2 давхар мансардтай модон байшин шатаж байсан байна.
Аврагчид галын тархалтыг 21:46 цагт зогсоож, гал түймрийг 00:55 цагт бүрэн унтраажээ.


Эх сурвалж: НОБГ
| Аврагчид хоёр давхар, мансардтай модон байшинд гарсан галыг унтраажээ | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.