Шууд Chart

Богдхан уулын дархан цаазат газраас тарвага агнасан иргэнийг саатууллаа

2023-09-05 13:28:39

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 5-нд Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд хавх тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг Дорнод аймгийн харьяат иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагч С.Батбаатар тус зөрчлийг илрүүлжээ. 

Дархан цаазат газарт ан хийсэн хууль бус үйлдэлд холбогдох хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. 

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна. 


Богдхан уулын дархан цаазат газраас тарвага агнасан иргэнийг саатууллаа   
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй