Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд үнэлгээ хийж байна

2023-09-05 13:07:34

Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг /CADRI/ энэ сарын 4-18-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус үнэлгээний баг өнөөдөр ОБЕГ-т ажиллана. Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар, Увс, Дундговь аймгуудын орон нутгийн удирдлага, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах алба болон холбогдох бусад салбарынхантай уулзаж үнэлгээ хийх юм.

CADRI нь НҮБ-ын систем, олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар зэрэг нийт 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн олон улсын түншлэл бүхий үнэлгээний баг. Энэ баг уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэгдсэн уялдаатай шийдлүүдийг эрэлхийлдэг. Мөн улс орнуудын Засгийн газарт гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход олсон амжилт ололт, учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг.

Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн үнэлгээ ч гамшгийн эрсдэлийг бууруулах тэргүүлэх чиглэлд ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын стандартыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд үнэлгээ хийж байна   
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй