Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
ОХУ-ын Тихвины вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн тус инновацын вагонууд нь:
- Засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр,
- Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хос дугуйн холхивч,
- Ашиглалтын хугацаа 32 жил.
- Тоормосын 2 цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлжээ.
Инновацын вагонууд нь засварын давтамж болон тээврийн зардлыг бууруулаад зогсохгүй Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.
| Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг хүлээн авч дууслаа | ||
| Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.