Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Мянганы Сорилтын Корпорацын Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал Шэйрон Рожерс болон Монголын Мянганы Сорилтын Сангийн Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал А.Отгончимэг тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Монголын Мянганы Сорилтын Сан болон Үндэсний Статистикийн Хороо хамтран зохион байгуулсан “Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын өрхүүдийн усны үйлчилгээний төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-ны үр дүнг тархаах мөн нэмэлт судалгааны ажлын явцын талаар санал солилцлоо.
Энэхүү судалгаа нь Улаанбаатарчуудын усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан анхдагч судалгаа болсон юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
| Мянганы Сорилтын Корпорацын Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал Шэйрон Рожерс тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа | ||
| Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.