Шууд Chart

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нэмэлт галт тэрэгний аялал цуцлагджээ

2023-09-03 10:14:14

Наймдугаар сарын 31-нээс Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг аялж эхлэхтэй холбогдуулан Мягмар, Пүрэв, Бямба гарагийн 20:35 цагт аялдаг Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн нэмэлт галт тэрэг цуцлагдаж байна. 

Дээрх галт тэрэгний аялал цуцлагдсан ч Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275/276-р галт тэрэг өдөр бүр 16:30 цагт аялахаас гадна Пүрэв, Ням гарагт Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 20:35 цагт аялах юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нэмэлт галт тэрэгний аялал цуцлагджээ  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй