Шууд Chart

Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн эхэллээ

2023-08-31 09:10:40

Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр 14 хоног тутамд хот нийтийн аж ахуйн ажлын чиглэлээр хийгдэх ажлын үүрэг, даалгаврыг харьяа газруудад өгч хэрэгжилтийг хангуулан биелэлтэд байнга хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр: 

-Нохой, муурны үржил хязгаарлах ажлын явц

-Үүсмэл хур хогийн цэвэрлэгээ цаашид хог үүсгэхгүй байх талаар хэрэгжүүлэх арга хэмжээ

-Төвлөрсөн хогийн цэгүүдэд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц

-Нийслэлийн төвийн 6 дүүргийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалтад энэ сарын 18-ны өдрийн шуурхай зөвөлгөөнд өгсөн үүргийн биелэлт

-Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийн өвчин хортонтой тэмцэх ажлын явцыг хэлэлцэх аж.


Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн эхэллээ   
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 23:57
Комунист аргаасаа салаагүй ч эрүүл юм

Бидэнтэй нэгдээрэй