Шууд Chart

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай

2023-08-30 14:11:20

Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийлээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1 сая 79 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 70 орчим хувь нь суудлын машин, 18.5 хувь нь ачааны машин, бусад хувийг нь автобус зэрэг машин эзэлж байна. 

Нийт тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа бол 11.3 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байна.

Монгол Улсын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хийлээ. Шинэчилсэн бүртгэлд нийт 1540 орчим алба хаагч ажилласан. Улмаар бүртгэлтэй автомашинаас 204 мянгыг нь хассан. Учир нь тэдгээр автомашин сүүлийн 4 жил техникийн хяналтын үзлэгт ороогүй, 5-аас дээш жил татвар даатгалаа төлөөгүй байгаа юм.

Түүнчлэн зарим иргэн хүсэлтээрээ хасалт хийлгэсэн. Ингэснээр 12 орчим тэрбум төгрөгийн татварын өр үүсдэг асуудлыг цэгцэллээ.

Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо


Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 06:30
Хэдэн хувь нь Зүүн гарын дүрэмд зориулагдсан буюу буруу талдаа жолооны хүрдтэй машина байгаа бол.Тоолоогүй юмуу.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-31 06:26
5.с дээш насжилттай машин импортлохоо л зогсоочих л доо засаг өөрсдөө оруулгаж гааль татвараа авчихаад хорино гэж гуцахаа больчих оо шинэ машиныг чинь төр тоносон хулгайчууд унадаг юм аа жирийн иргэдийн боломж чадал нь 10.с дээш жилтэй нь шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй