Шууд Chart

ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт өчигдөр шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ

2023-08-30 11:56:20

2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ. 

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлнэ гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 


ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт өчигдөр шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ  
Үзсэн: 2425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй