Шууд Chart

Japan Airlines компанийн анхны нислэгээр 128 Япон жуулчин Монгол Улсад ирлээ

2023-08-24 19:05:44

Japan Airlines(JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа.
 
Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ чиглэл, шууд нислэгүүдийг нээх хэлэлцээрүүдийг улс орнуудтай хийж байна. Энэ хүрээнд олон улсын шилдэг авиа компаниудын нэг Japan Airlines(JAL) Монгол Улсад анхны нислэгээ хийлээ.
 
"Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь өөрөө ихээхэн давуу тал бөгөөд олон улсад хүрээгээ тэлэх эхлэх гэж харж байна” хэмээн “Чингис хаан” ОУНБ-ын газрын үйлчилгээний дарга Ямазава Ёшиюки хэллээ.
 
Токио-Улаанбаатар чиглэлийн дараагийн нислэг энэ сарын 28-нд бууна. Нислэгийн тоог нэмэх, Японоос ирэх жуулчдад мэдээ, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах бөгөөд ирсэн жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэн угтах, үдэх ажлыг бүх л шатанд зохион байгуулан хамтран ажиллахад анхаарч байна.
 
Эх сурвалж: БОАЖЯ

 


Japan Airlines компанийн анхны нислэгээр 128 Япон жуулчин Монгол Улсад ирлээ  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй