
Англи хэлтний уран зохиолын сонгодог өвүүдийн нэгд тооцогддог, Роберт Лоис Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" зохиолыг орчуулагч Д.Дашмөнх бүрэн эхээр нь англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлжээ.
Энэхүү номд зохиолч Стивенсоны нэр дурдагсан тууж ч бус, олноо алдаршсан богино хэмжээний хоёр өгүүллэг багтжээ.
Стивенсоны бүтээлүүдийг Хорхэ Луис Борхэс, Бертольд Брехт, Эрнэст Хэмингуэй, Владимир Набаков зэрэг олон арван зохиолч өндрөөр үнэлж шагшин бахдаж, шүүмж бичсэн байдаг аж.
Богинохон амьдралынхаа туршид тэрбээр олон арван адал явдалт өгүүллэг, тууж роман, аян замын тэмдэглэл, дөрвөн шүлгийн түүвэр, урлагийн сэдэвтэй хорь орчим эссэ гэхчилэн арав гаруй боть уран бүтээл туурвиснаас "Эрдэнэсийн арал", "Хулгайлагдсан минь", "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг", "Хар сум", "Баллантрэ шилтгээний эзэн" тууж зохиолууд нь олон улсын хэмжээнд ихээхэн нэрд гарчээ.
Эдгээр зохиолууд эдүгээ ч дахин дахин хэвлэгдсээр байгаа байдаг бөгөөд англи хэлтний утга зохиолын сонгодог өвд багтдаг байна.
Стивенсоны ”Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг” ном хэвлэгдлээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.