Шууд Chart

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн УБЦТС ТӨХК-д ажиллалаа

2026-02-06 15:33:08

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллаж, инженер техникийн ажилтнуудын санал бодлыг сонсож, харилцан ярилцаж,өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд цаг тухай бүрдээ төлбөрөө төлдөг найдвартай, хариуцлагатай хэрэглэгчийг нэг удаа төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж таслалт хийдэггүй байх тал дээр анхаарч ажиллах, төлөвлөгдсөн засварын ажлыг гүйцэтгэхдээ хэрэглэгчдэд зарлал мэдээллийг урьдчилан тогтмол мэдэгдэж байхыг санууллаа. Мөн ухаалаг тоолуур суурилуулах ажлыг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчдэд гомдол чирэгдэл учруулахгүйгээр гүйцэтгэх, ухаалаг тоолуур суурилуулснаар үүсэх давуу талыг хэрэглэгчдэд сурталчлан танилцуулах ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Түүнчлэн ирэх оны буюу 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах, тодорхой ажлуудын төлөвлөлт, гүйцэтгэлд анхаарч ажиллах, хэрэглэгчдээс ирүүлж буй дуудлага, түүний барагдуулалтад анхаарч ажиллах, аваагүй дуудлагын дагуу эргэж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ялангуяа удахгүй болох цагаан сарын баярын амралтын өдрүүдийн үеэр хэрэглэгчдийн цахилгаан хангамжид тасралтгүй найдвартай байдлыг хангах, шугам, тоноглолд урьдчилан үзлэг үйлчилгээ хийхийг анхаарууллаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  


Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн УБЦТС ТӨХК-д ажиллалаа  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй