Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2026-02-07 08:54:40

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


2026 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 хэмаар хүйтний эрч суларч 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 4 хэмаар хүйтний эрч суларч 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 хэмаар хүйтний эрч суларч 13-15 хэм хүйтэн байна.


2026 оны 02-р сарын 08-наас 2026 оны 02-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 09-нд Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн   
Үзсэн: 33 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй