Шууд Chart

Цанаар 363 км замыг туулсан “хилчид”-ийн буухиа аялал өндөрлөлөө

2026-02-07 09:51:39

Монголын үндэсний олимпын хорооны 70 жил, Хилчин спорт хорооны түүхт 80 жил, Монгол хүн цанаар аялсны 85 жилийн ой, “Милан Кортино-2026” өвлийн олимпын наадмыг угтан зохион байгуулагдсан гүйлтийн цанын буухиа аялал амжилттай болж тамирчид бариандаа орлоо.
 
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот хүртэл нийт 363 километрийг 6 өдрийн турш 12 хүний бүрэлдэхүүнтэй туулан үргэлжилсэн тус аялал өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт амжилттай бариандаа орлоо.
 
1941 онд анхны гүйлтийн цанаар аялал хийсэн үйл явдлаас хойш 85 жилийн дараа зохион байгуулагдсан тус аялалд Хошууч генерал Ш.Лхачинжав, Ахмад хилчин Н.Сандагдорж, Ахмад хилчин Б.Адилбиш, Ахлах дэслэгч Ж.Халиунаа, Дэслэгч А.Уранбат, Ахлах ахлагч Б.Лхагвабаатар, Ахлах ахлагч Ц.Энхболд, Ахлах ахлагч С.Наранцогт, Ахлах ахлагч Х.Ган-Очир, Ахлагч Ө.Учрал, Цанын спортын мастер Н.Мөнгөнцэцэг, Цанын тамирчин Б.Батбаяр оролцсон.
 
Хаалтын үйл ажиллагааны үеэр МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Ахмад хилчин Н.Сандагдорж, Ахмад хилчин Б.Адилбиш нарыг шагнасан бөгөөд шагналыг “Рио-2016” Олимпын наадмын хүрэл медальт, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МУГТ Д.Отгондалай гардуулан өгөв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
 
 
 
 

Цанаар 363 км замыг туулсан “хилчид”-ийн буухиа аялал өндөрлөлөө  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй