Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэний үндсэн эрхийг хангах, төрийн үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд 2025 онд тусгай нөхцөлд байгаа иргэдэд чиглэсэн бүртгэлийн үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.
Бүртгэлийн үйлчилгээг биечлэн болон цахимаар авах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдлэж буй иргэдэд зориулсан явуулын үйлчилгээг үзүүлэв.
Тус хорих ангид ял эдлэж буй нийт 84 иргэнд хүрч ажилласан бөгөөд зөөврийн төхөөрөмж ашиглан нийт 5 удаа бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.
Явуулын үйлчилгээний хүрээнд иргэний үнэмлэхний бүртгэл, баримт бичгийн зөрчлийг арилгах, улсын бүртгэлийн төрөлжсөн үйлчилгээ, мөн хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
| Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллажээ | ||
| Үзсэн: 27 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.