Шууд Chart

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа

2023-09-03 09:28:04

Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгохоор олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Энэ хүрээнд АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын санхүүжилтээр “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг нийслэлийн гурван дүүрэгт 2022 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн 1520 өрх, иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, өнгөрсөн хугацаанд тухайн иргэний нийгмийн идэвх оролцоог сайжруулах, ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийг санал болгох зэрэг олон нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Өчигдөр тэдгээр өрх бүрийн сонгосон бизнест тохирсон 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүллээ гэж ХНХЯ-наас мэдээллээ.

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй