Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр хороодын албан хаагчдад иж бүрэн компьютер, принтер, 12 хороонд борооны ус соруулах зөөврийн дизель насос өгчээ.
Үер, усны гамшгийн үед ашиглах ус соруулах помп нь цагт 60 м /куб усыг 7 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай юм байна. Цаашид дүүргийн бүх хороонд үе шаттайгаар үүнийг шийдвэрлэж өгнө гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

| Хороодын албан хэрэгцээнд шаардлагатай компьютер тоног төхөөрөмж, 12 хороонд ус соруулах помп өглөө | ||
| Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.