Шууд Chart

Автомат хариулагчаас 24 цагийн турш мэдээ, мэдээлэл хүлээн авах боломжтой боллоо

2023-09-02 11:47:59

Онцгой байдлын байгууллага нь “Онцгой байдлын ерөнхий газар” пейж хуудасныхаа мессенжер үйлчилгээнд суурилсан “чатбот” буюу автомат хариулагчийг нэвтрүүллээ.

Ингэснээр 24 цагийн турш иргэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өрнөсөн үйл ажиллагаа болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна асуусан асуултад автоматаар хариулах боломжийг бүрдүүллээ.

Мөн автомат хариулагчийн цуглуулсан мэдээллийг ашиглан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, богино хугацаанд иргэд, олон нийттэй харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Автомат хариулагчаас 24 цагийн турш мэдээ, мэдээлэл хүлээн авах боломжтой боллоо  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй