Шууд Chart

Дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барина

2023-09-02 09:53:38

Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд авто замын хөдөлгөөний эрчмийг хязгаарлагчийг дөрвөн байршилд хийнэ.

Тодруулбал, Таван шарын төмөр зам, Геологийн төв лабораторийн уулзвар, Гермес төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар буюу Нарантуул захын уулзвар зэрэг дөрвөн байршилд БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр авто замын нүхэн гарц шинээр барих төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг хийж байна. 

Нүхэн гарцын бүтээн байгуулалтыг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо


Дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барина   
Үзсэн: 1872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-05 09:44
Эдгээрийг зөөхөд нэг том кран хэдхэн хүн цөөхөн мөнгө орно тэгэад тзмэн амьтан түжрэлээс ангижирна даа
Зочин [127.0.0.xxx] 2023-09-05 09:43
Зөв байна даа гэхдээ ёстой эргүүнүүдээ баянзүрх дүүрэг чулуун овооны нохойтой хөшөөг барьсан нөхрийнх нь хашаанд офицёруудын ордны эскадрилийн хөшөөг бхя ны хашаанд сансар дахь эвтэй дөрвөн амьтныг ардчилсан намын байрны үүдэнд зөөчихөөч тэгвэл бзд түгжрэлгүй болох гээд байна гэж хэлмээр л байна энэ жил бас л ховхорсон плитаг засч наагахд л мөнгө зрээд байх мөнгө идэх хэрэгсэл
Зочин [127.0.0.xxx] 2023-09-02 15:51
бас л зээлээр барина. дараа нь төлж бардаг л байхдаа

Бидэнтэй нэгдээрэй