Шууд Chart

Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүд иржээ

2023-09-01 16:06:02

Улсын дээд шүүхэд намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүд иржээ.

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлсэн байна.

Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас “Т.Төрмөнхийг Монголын Либерал Ардчилсан намын даргын үүрэгт ажлаас нь огцруулж, намын даргаар Б.Өлзийдүүрэнг бүртгүүлэх” өргөдөл ирүүлжээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн өргөдөл “...намын цахим болон хуулийн этгээдийн албан ёсны хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна гэж Монгол Улсын дээд шүүхээс мэдээллээ. 


Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүд иржээ  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй