Шууд Chart

Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ

2023-09-01 11:45:47

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Үүнийг Экологийн цагдаа шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Тээвэрлэж явсан тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ  
Үзсэн: 3171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-04 14:30
Hen ywuulj haanaas awsniig n sudlah heregtei
Зочин [127.0.0.xxx] 2023-09-03 18:41
Pee
Зочин [127.0.0.xxx] 2023-09-03 17:15
Амьтан алж мөнгө олоод хэрэггүй ээ зөндөө сайхан ажил бна
Зочин [127.0.0.xxx] 2023-09-02 17:09
Цаазаар аваач.

Бидэнтэй нэгдээрэй